Thursday, November 1, 2007

Нэтийн хэрэглээний талаар

Интернэт бизнесийн талаар өөрийн бодож явдаг зарим нэг санааг бичиж байгаа нь нэгдүгээрт миний хувьд энэ талаар эрэл хайлт хийж байгаатай холбоотой хоёрдугаарт нэгэнт бид даярчлагдаж байгаа дэлхийд амьдарч байгаа юм бол одоо л нэтийн орчинд дасаж зохицож үйл ажиллагаагаа чиглүүлж байхгүй бол хоцроод байгаа нь илт харагдаад байгаагаас шалтгаалсан юм.Монголд интэрнэт хэрэглээний өргөн далайцтай зар сурталчилгаа үгүйлэгдээд байгаа нь илт байна ш дээ.Нэг хоёр жилийн өмнө бүх нийтийг комьпютержүүлэх хөдөлгөөн өрнүүлээд тэр нь ямархуу шатандаа явааг сайн мэдэхгүй байна.Тэрийг нь тэгээд Сайханбилэгийн бизнес мэтээр цуураад л байсан .Уг нь хэнийх ч байсан хүнд л хэрэг болж байсан л байлгүй.Гол нь энэ ажлаа нэтийн хэрэглээтэй нь цуг сурталчилаад байсан бол хүмүүст хэрэг болох л байсан даа Одоо та нар харж л байгаа Комьпютер авсан айлууд түүнийгээ ямар ч байсан хүүхэддээ аваад өгчихөөд цааш нь яаж хэрэглэх талаар ихэнх нь нухацтай бодсон зүйлгүй л байгаа.Миний хувьд интернэт холболтгүй бол комьпютер бол хоосон хайрцаг л гэсэн үг.Мэдээж тэгэж хэлсэн нь заримд нь таалагдахгүй л байх л даа.Одоо хүүхдүүүд ямар ч гар утасыг ажиллуулж функцыг нь учирыг нь олоод байх чадвартай болчихоод байна.Тэгэхлээр ганц комьпютер авч өгөөд л орхих биш заавал нэтэд холбож байх ойлголтыг хэвшүүлмээр байна.Уг нь гар утас комьпютер хоёр бол ажиллах зарчим нэг шүүдээ.Одоохондоо нэт холболтын хураамж өндөр байгаа гэхдээ боломжтой гэр бүлүүд зөндөө л байгаа.Гол нь тэдэнд ашиг тусыг нь сайн ойлгуулах шаардлагатай байна.Гадаадад байгаа Монголчууд ихэнх нь хүссэн хүсээгүй өөрсдөө интернэт хэрэглэж сурж байгаа учир нь хамгийн хямдхан хэрэглээ харилцаа холбооны хэрэгсэл мэдээлэлийн орон зай бол интернэт гэдгийг ойлгосонд байгаа юм.Гадаад руу ярьж байгаа картны мөнгө сард төлөх интернэтийн холболтын хураамжаас их л гарч байгаа гэдэгт би итгэж байна.Тэгэхэд хязгааргүй яриад дүрсээ хараад бас өөрсдөө нэтийн орчинд ажиллаж сураад хэлний боловсрол хэрэглээний соёлд суралцаад өөр өчнөөн боломж гарч байхад түүнийг сонгох хүн улам олон болно гэдэг нь ойлгомжтой.Одоо зар сурталчилгаа л зохих байгууллагуудаас нь хангалттай хийвэл болоод явна даа.Бодлогоор холболтын хураамжийг хямд бариад алдагдлыг нь улс одоохондоо нөхөөд явахад боломжтой л санагдах юм.Түүнээс олох ашиг нь гарах алдагдлаасаа хэд дахин илүү тусна ш дээ.За нэг иймэр хүү юм бодож байна даа

No comments: