
Саяхан Оросын анхны саятан Артем Тарасовын өөрийнхөө амьдралын талаар өгүүлсэн "Саятан " гэдэг номыг нь уншлаа.Маш сонирхолтой өгүүлэмжтэй ном байна лээ.Зөвлөлтийн 80 аад оны амьдрал, 90 оны эхээр Орос оронд болж байсан өөрчлөлт үймээн будилаан мафи авилгал шинэ оросуудын тухай гээд л их олон төрлийн сэдэв хамарсан олоод уншсан байхад хэрэгтэй л ном байна лээ.Уншиж байхад зарим нэг үйл явдал нь Монголд болж байсантай адилхан арга үгүй л ах дүү орны намтар харагдаж байсан.А.Тарасов одоо өөрөө Англид амьдардаг юм байна лээ.Орос орны эгзэгтэй үед анхны саятан болсон анхны хөрөнгөтөн думын гишүүн болсон гээд их сонирхолтой намтар түүхтэй хүн

No comments:
Post a Comment