Өвөр монголын үндэсний чөлөөлөх хөдөлгөөний удирдагч Дэ ван буюу Дэмчиг донровын талаар урьд нь сайн ойлголт байдаггүй байлаа. Японы гар хөл болсон урвагч нэгэн байсан гэсэн ойлголтыг хуучин нийгмийн түүхийн ном хэвлэлээс өгдөг байсныг эс тооцвол бараг мэдээлэл байхгүй байсан гэж хэлж болно.Харин одоо цаг өөр болж түүний амьдрал тэмцлийн талаар үнэн баримтыг гаргаж тавих болжээ.Ямартай ч тэрээр үндэс угсаагаа гэсэн үзэл бодолтой тэр үейин ороо бусгаа цагт өөрийн нэр хүнд албан тушаалаа эх орныхоо тусгаар тогтнол нэгдэл нягтралын төлөө зориулсан угсаа залгамжилсан сурвалжит язгууртан хүн байсан ажээ.Манж чин улс байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын хаад ноёдын эсрэг хагалан бутаргах бодлого явуулж хүчийг нь тарамдуулсан , ихэс дээдсийн хувиа бодсон жалга довын үзлээс болж Их Монгол улсын урьдын хүч чадал суларч тархай бутархай овог аймагт хуваагдаж байсан 16 зууны дунд үед зүүн Монголын ноёд дээдэс Манжид дагаар орсноос одоогийн өвөр Монгол буюу дотоод Монгол гэсэн ойлголт нэршил үүсэн бий болжээ.Учир нь нэгэнт өөртөө дагаар орсон зүүн Монголчуудыг өөрсдийн хилийн дотор байгаа учраас өвөр буюу дотоод Монгол хараахан өөрт нь дагаар ороогүй Монголчуудыг Гадаад буюу ар Монгол гэж гэснээс болж энэ хэллэг нэршил албан ёсны түүхийн нэршил болсон аж..Түүхийн энэ хүсүүшгүй хуваагдал нэршилийг Хятадууд өөртөө ашигтайгаар эргүүлж Монгол улсыг хувааж дөнгөсөн юм.Дээр нь тухайн үейин геополиток улс төрийн хүчин зүйл Монгол улсыг нэгдсэн улс болоход тааламжгүй байдал үүсгэж байсан нь Дэ вангийн тэмцэлийг үр дүнгүй болгоход нэг томоохон хүчин зүйл болсон ажээ.Өвөр Монголчуудын тэмцлийн эхний шаардлага нь автономит эрхийн төлөө байсан бөгөөд өөрсдийн энэ тэмцэлээ 1928 оноос эхэлж 1933 оны 10 р сард Өвөр Монголын автономит улс байгуулснаа зарлаж Хятадын эсрэг Японы дэмжлэгтэйгээр зэвсэглэн босож байжээ.Манжуурт орж ирсэн Японууд Манжго хэмээх тоглоомын улс байгуулж өөрийн дэглэмийг бий болгосон нь Хятадын эсрэг тэмцэж байсан Дэ ванд өөрийн эрхгүй тусламж авахад хүргэсэн юм.Тусгаар улс болох мөрөөдөлд нь хамгийн ойр туслах хүчин нь тэр үед түүнд Японоос өөр байгаагүй нь одоогийн өндөрлөгөөс харахад ил байдаг юм.Мэдээж Оросын дэмжлэгэтэй тусгаар тогтносон Монгол улс нэгэнт бий болсон хажууд нь Манжго хэмээх тоглоомын ч гэлээ Хятадаас тусгаар оршсон улс бий болсон нь түүнд өөр гарц байхгүй болохыг мэдрүүлсэн биз.Харин дэлхийн 2 дайн японы хувьд сүйрлээр дууссанаар түүнийг түшсэн Өвөр Монголын мөрөөдлийг үгүй болгосон юм.Чойбалсан тэргүүнтэй БНМАУ ялсан Зөвлөлтийн тусламж дэмжлэгээр Ар Өвөр Монголыг нэгтгэх чин хүсэлтэй байсан ба Дэ Ван ч үүнийг дэмждэг байсан нь гарцаагүй үнэн юм.Даан ч их гүрнүүдийн тохиролцоо хуйвалдааны улмаас энэ хүсэл биелээгүй юм.1949 онд болсон Сталин Чойбалсан хоёрын уулзалтын дараа энэ боломж гарц хайх шалтгаанаар Дэ Ванг Монгол улсад урьж ирүүлээд өндөр хэмжээнд яриа хэлэлцээ хийж эхэлсэн боловч Хятад Зөвлөлт хоёрын ээлжит наймаагаар бүх асуудал Монголд ашиггүй эсрэгээр шийдэгдэж энэ түүхэн бололцоо алдагдсан юм.Нэгэнт асуудал ингэж шийдэгдсэн учир Дэ ванг золигт гаргаж түүний хувь заяа эмэгнэлтэйгээр эргэсэн ажээ.Залагдаж ирсэн түүнийг коммунист арга болох бүх л дайсагнагч орны тагнуул байсан гэсэн нэр хаяг зүүж тамлан зовоосны дараа хэсэг хугацааны дараа Хятадын шинэ коммунист засгын газарт хамтран зүтгэгч нөхдийн нь хамт хүлээлгэн өгсөн юм.Том хүү Дүгэрсүрэнг нь мөн л тагнуулын хэрэгт холбогдуулан тамлан зовоож байцааж байгаад сүүлд шүүхээр оруулж буудан алсан ажээ.Эхнэрийг нь дараа нь бас Хятадад буцаасан гэнэ лээ.Харин түүний хамаатан садан одоо ч Өвөр Монголд байдаг гэсэн.Одоо түүхийн энэ баримтыг бид л зөвөөр ойлгож сурталчлахгүй бол Хятадын дарлалын эсрэг тэмцэж байсан Монгол үндэстний эрх чөлөөний төлөө тэмцэгч түүнийг урд хөрш маань магтаад байхгүй нь лавтай.Түүний байгуулсан богинохон ч гэлээ засгийн үед өвөр Монголчууд Японы соёл иргэншлийн нөлөөгөөр хөгжил дэвшилийн анхны үр хөврөл болох сургуультай болж засаг захиргааны дэвшилтэт өөрчлөлт хийгдэж анхны оюутнууд Японд суралцаж байсныг өвөр Монголд ч Японд ч дурсаж байдаг юм байна лээ.
Friday, November 16, 2007
Дэ ван гэж хэн байсан бэ?

Subscribe to:
Post Comments (Atom)

1 comment:
Иймэрхүү мартагдаж болох эсхүл бүр мэдэхгүй түүхүүдийг тэр Википедиад юм уу Баабарпедиад оруулах хэрэгтэй байхаа.
Post a Comment