
За өнөөдөр блогтоо юм нэмчих санаатай энд тэндэхийн юм үзэж явтал энэ зургийг олж авлаа.Америкчүүд Казахстаны телевизийн нэвтрүүлэгч нэг сайн эр Америкт очоод хэрхэн манаргаж байгаа талаар нэг марзан кино хийгээд гаргаадахсан чинь нөгөө кино нь санаанд оромгүй үр дүнд хүрсэн гэж байгаа.Уг кино нь Казахстаныг талаар марзан гэхэд хаашаа юм нэг тийм доошоо хийсэн ойлголт өгөхөөр үйл явдалтай юм байна лээ.Харин би үзэж чадаагүй л дээ.Киноны сурталчилгаа энэ тэрээс харж байхад л тийм юм байна лээ.Гол нь нөгөө Казах ах нар уурлаж хилэгнээд мэдэгдэл энэ тэр гаргаадахсан чинь нөгөө кино маань хаданд гарч модонд авирсан гэж байгаа.ЗХУ гэж байхад Зөвлөлтийн нэг хоцрогдсон Бүгд нарамдах Улс байсан бөгөөд асар уудам тал нутгыг нь ашиглаж цөмийн бөмбөгөө туршдаг газар ,сансарын хөлөг нисгэдэг Байконур нэрнээс өөр дэлхийд танигдсан юмаар багахан юмтай Казахстан өөрснөө ч мэдэхгүй энэ мэдэгдэл эсэргүйцэл гаргаснаараа энэ киног сурталчилаад өгсөн бололтой .Мэдээж хэн ч мэддэггүй энэ орныг энэ киноны дараа их сонирхож үзэх хүмүүсийн тоо нэмэгдсэн гэнэ.Учир нь нөгөө анти реклам гээч нь болоод киноны борлуулалт хэдэн хувь эрс нэмэгдээд нөгөө гол дүрийн жүжигчин маань бас алдартай нэгэн болж хувираад байгаа гэнэ.Хэрвээ би буруу сонсоогүй бол одоо хоёрдугаар анги энэ тэр нь гарах талаар яригдаж байгаа гэсэн шүү.Америкүүд гэж сонин этгээд юм сэтгэж хийх сонирхох дуртай ард түмэн байх юм аа.Ер нь энэ анти-рекламын талаар сонирхож хөгжүүлж байгаа талаар манай пи аарчид гэгдэх хүмүүс судалсан мэдсэн юм их байдаг байлгүй.Бичиж яривал сонирхолтой л сэдэв юм байна лээ.Казахстанчууд энэний дараа улс орноо сурталчлах талаар санаа тавьж нэрийг нь сайн санахгүй байна нэг 15-16 зууны үейин эх оронч казах эрийн талаар өгүүлсэн кино хийсэн байна лээ.Кинонд манай зүүнгарын хаант улс Галдан бошгот нар гардаг гэсэн байхаа.Тэр кино нь нэлээн олон сая долларын өртөгөөр боссон их олон үндэстэн оролцсон Назарбаев ерөнхийлөгч нь санаа тавьсан гээд л их л тодотголтой юм гэсэн.Хамгийн гол нь Америкчуудын хийсэн энэ киноны дараа Казахстанд очих жуулчидын урсгал эрс нэмэгдээд харин онгоц ,онгоцны буудал нь хүрэлцэхгүй сандарч байгаа бөгөөд аялал жуулчлалаас олох орлого нь эрс нэмэгдсэн гэсэн атаархмаар баримт байгаа гэсэн шүү .Нэг кино л ингэж том сурталчилгаа болж байгаа юм чинь бидэнд боломж бололцоо байгаа л байгаа юмдаа Их Монгол 800 гээд аялал жуулчлалын жил гэж зарлаад байсан үр дүн гэж ямаршүү юм болсон юм болов оо .Би л лав овойж товойсон ашиг орлого олсон гэж сонсоогүй л байна.Бас л эрхтэн дархтаны бизнес болоод өнгөрсөн биз дээ.Харин муу хэлээд хөөгөөд байсан С.Бодров чинь гайгүй кино хийгээд биднийгээ сурталчилаад байгаа юм бишүү.Тэртэй тэргүй кино хийх эрх нь биднээс шалтгаалахгүй юм болохоор муу сайн хийлээ доромжиллоо мандууллаа гээд ямар ч ялгаа алга байна даа.Хийх юмаа бидний зөвшөөрөлтөй зөвшөөрөлгүй хийчихэж байхад бидний дургүйцэл анти-реклам л болох уу гэхээс өөр юм алга даа хө
Мартсанаас манай нөгөө" ориг Чингис хаан" кино маань юу болж байгаа юм бол аан

1 comment:
нээг их онц кино биш ээ. Зүгээр youtube-ээс зарим үйл явдлуудыг үзэхэд хангалттай. Тэгээд л болоо. Үзсэний дараа бол харин сэтгэл гутсан шүү...
Post a Comment