Уралын явган цэргийн 25 дивизийн комиссар дарга нар дунд нь алдарт цэргийн дарга Василий Иванович Чапаев (Цагаан ороолтоор толгойгоо боосон) зүүн гар талд комиссар нь байсан Д.А.Фурманов нар сууж байна.Энэ зураг 1926 онд Прожектор Сэтгүүлд ,дараа нь Чапаев нэртэй фото альбомд гарч байсан гэнэ.Ер нь А.И.Чапаевыг домогшуулж ардын баатар болоход энэ Д.А.Фурманов гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.Тэрээр дивизийн даргынхаа тухай ном бичиж хэвлүүлснээр энэ түүх эхэлсэн гэдэг юм байна лээ.Уг номонд Чапаевыг тариачин маягын нилээн задгай яриатай боловсрол муутай хувьсгалч маягаар дүрсэлснээс алдаршиж дараа нь бас кино хийгдсэн нь бүр ч нэмэр болсон гэдэг .Харин үнэн чанартай Чапаев бол уг дүрээсээ тэс өөр нэгэн байсан гэдэг.Чапаев энэ зурагыг авахуулсан жилээ цагаантантай тулалдаж байгаад амь үрэгдсэн юм.Одоо ч түүнийг онигооны баатар гэвэл хүмүүс илүү мэдэж ойлгодог байлгүйдээ.
Wednesday, October 31, 2007
Домогт жанжин Чапаевын түүхэн зураг

Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment