Дэлхийд алдартай зугаа цэнгээний хот Лас Вегасыг мэдэхгүй хүн ховор биз дээ.Мөнгө нь байгаад зав нь байвал Лас Вегаст л очоод үзчихэд Америк төдийгүй дэлхийн бүх зугаа цэнгээний газар очсоноос ялгаагүй гэж очиж үзсэн улс ярих юм байна лээ.Мөнгийг ч нэг сэгсэрдэг бололтой юм санагддаг юм.Эзгүй хоосон хүн амьтан суурьшдаггүй энэ цөлийг ийм асар том мөнгөний машин болгосон санаа мафийн гишүүн байсан нэгнээс гарч хэрэгжүүлсэн болохыг анх сонсоод их сонирхож билээ.Дэлхийн 2 дайн болохоос өмнө хойно Америкт мафи жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэж улс төр нийгмийн бараг бүх салбарт өөрийн бохир гараа дүрсэн байлаа.Америкт хэрэгжиж байсан хуурай хууль буюу архи дарсны худалдааг хориглосон арга хэмжээ мафид хууль бусаар асар их орлого оруулах бас нэг боломжийг бий болгосон юм.Хар тамхи архи тамхины хууль бус наймаа,хүний худалдаа,дээрэм луйвараар олсон асар их хэмжээний доллар тэднийг баяжуулж түүнийгээ эргэлтэнд оруулж хууль ёсны санхүүжилт болгохын тулд элдэвийн арга хайж байсан энэ үед мафийн нэгэн зартай гишүүн мэргэжлийн алуурчин аюултай гэмт хэрэгтэн Бенжамин Багси хочит Сейгелд (Benjamin"Bugsy" Siegel) Невада мужийн элсэн цөлд зугаа цэнгээний хот байгуулах санаа төрсөн гэдэг.Тэр үед тус мужид мөрийтэй тоглоом зугаа цэнгээний нэн тааламжтай хуулийн нөхцөлтэй байсан нь бас нөлөөлсөн биз.Түүний энэ санаа мафийн боссуудад таалагдаж тухайн үедээ маш том хөрөнгө оруулалт болох 6 сая доллараарBenjamin Bugsy Siegel ийн удирдлага дор хүн амьтангүй элсэн цөлд дээд зэрэглэлийн Flamingo зочид буудал асар том казино байгуулагдсанаар өнөөгийн Лас Вегас хотын суурь тавигдсан юм.Энэ асар том зугаа цэнгээ тоглоомын төв мафийн хууль бус орлогыг хууль ёсны болгох эх үүсвэр болсон нь тэдэнд маш их таалагдсан ажээ.Харин нөгөө алдарт Benjamin Bugsy Siegel өөрөө удаан наслаагүй юм.Нөхөр мафийн мөнгөнөөс илүүчилж шамшигдуулж хамтран зүтгэгч босс ах дүү нарийнхаа уурыг хүргэсний улмаас бас нэг босс Meyer Lansky ийн тушаалаар 1947 оны 6 р сарын 20 нд амьдарч байсан байрандаа 3 алуурчины автомат бууны суманд сийчүүлж амь насаа алдсан гэнэ.Манайд тендерийн мөнгө ашиглаж идсэнтэй л адилхан юм болсон бололтой Харин хэдийгээр мафийнхан үүсгэж санаачилж бүтээн босгосон боловч цаг хугацаа өнгөрч хууль дүрэм чангарснааар өнөөгийн Лас Вегаст тэдний үүрэг оролцоо нөлөө алга болсон гэж үздэг юм байна лээ.Wednesday, November 14, 2007
Алдарт Лас Вегасыг үндэслэн байгуулсан хүн хэн бэ?
Дэлхийд алдартай зугаа цэнгээний хот Лас Вегасыг мэдэхгүй хүн ховор биз дээ.Мөнгө нь байгаад зав нь байвал Лас Вегаст л очоод үзчихэд Америк төдийгүй дэлхийн бүх зугаа цэнгээний газар очсоноос ялгаагүй гэж очиж үзсэн улс ярих юм байна лээ.Мөнгийг ч нэг сэгсэрдэг бололтой юм санагддаг юм.Эзгүй хоосон хүн амьтан суурьшдаггүй энэ цөлийг ийм асар том мөнгөний машин болгосон санаа мафийн гишүүн байсан нэгнээс гарч хэрэгжүүлсэн болохыг анх сонсоод их сонирхож билээ.Дэлхийн 2 дайн болохоос өмнө хойно Америкт мафи жинхэнэ утгаараа хөгжин цэцэглэж улс төр нийгмийн бараг бүх салбарт өөрийн бохир гараа дүрсэн байлаа.Америкт хэрэгжиж байсан хуурай хууль буюу архи дарсны худалдааг хориглосон арга хэмжээ мафид хууль бусаар асар их орлого оруулах бас нэг боломжийг бий болгосон юм.Хар тамхи архи тамхины хууль бус наймаа,хүний худалдаа,дээрэм луйвараар олсон асар их хэмжээний доллар тэднийг баяжуулж түүнийгээ эргэлтэнд оруулж хууль ёсны санхүүжилт болгохын тулд элдэвийн арга хайж байсан энэ үед мафийн нэгэн зартай гишүүн мэргэжлийн алуурчин аюултай гэмт хэрэгтэн Бенжамин Багси хочит Сейгелд (Benjamin"Bugsy" Siegel) Невада мужийн элсэн цөлд зугаа цэнгээний хот байгуулах санаа төрсөн гэдэг.Тэр үед тус мужид мөрийтэй тоглоом зугаа цэнгээний нэн тааламжтай хуулийн нөхцөлтэй байсан нь бас нөлөөлсөн биз.Түүний энэ санаа мафийн боссуудад таалагдаж тухайн үедээ маш том хөрөнгө оруулалт болох 6 сая доллараарBenjamin Bugsy Siegel ийн удирдлага дор хүн амьтангүй элсэн цөлд дээд зэрэглэлийн Flamingo зочид буудал асар том казино байгуулагдсанаар өнөөгийн Лас Вегас хотын суурь тавигдсан юм.Энэ асар том зугаа цэнгээ тоглоомын төв мафийн хууль бус орлогыг хууль ёсны болгох эх үүсвэр болсон нь тэдэнд маш их таалагдсан ажээ.Харин нөгөө алдарт Benjamin Bugsy Siegel өөрөө удаан наслаагүй юм.Нөхөр мафийн мөнгөнөөс илүүчилж шамшигдуулж хамтран зүтгэгч босс ах дүү нарийнхаа уурыг хүргэсний улмаас бас нэг босс Meyer Lansky ийн тушаалаар 1947 оны 6 р сарын 20 нд амьдарч байсан байрандаа 3 алуурчины автомат бууны суманд сийчүүлж амь насаа алдсан гэнэ.Манайд тендерийн мөнгө ашиглаж идсэнтэй л адилхан юм болсон бололтой Харин хэдийгээр мафийнхан үүсгэж санаачилж бүтээн босгосон боловч цаг хугацаа өнгөрч хууль дүрэм чангарснааар өнөөгийн Лас Вегаст тэдний үүрэг оролцоо нөлөө алга болсон гэж үздэг юм байна лээ.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment