

Блогтоо хүмүүст сонирхуулах үүднээс зарим нэгэн сонин хачин үйл явдал баримтаас орчуулан бололцоогоороо оруулж байгаа билээ.Энэ удаа Австралийн сайн эрсийн нэг домог болон яригддаг Нэд Келлегийн тухай өгүүлье.Түүний амьдралын тухай нэгэн уран сайхны кино манай нэг телевизээр хэдэн жилийн өмнө гарч байсныг санаж байна.Манай 1921 оны хувьсгалаас өмнө амьдарч байсан шилийн сайн эрсийн нэгэн адил тухайн үейинхээ шудрага бус худал хуурмаг харьцааны золиос болсон тэрээр өөрийн эрхгүй дээрэм тонуул хийх замыг сонгож засаг захиргааны заналт дайсан болсон аж.Эгэл жирийн түүний амьдрал шудрага бус гүтгэлгийн улмаас ахыг нь морины хулгайд сэрдэж баривчлах гэсэн цагдааг шархдуулснаар орвонгоороо эргэсэн юм.Нэгэнт цагдаа буудсан түүнийг орон нутгын засаг захиргаа аюултай гэмт хэрэгтэн гэж зарласнаар тэрээр ах дүү нар 2 найзын хамт тэмцэлээ эхэлсэн байна.Тэд их зам тосож баячуулыг дээрэмдэх банк тонох орон нутагын сувдаг шунахай газрын эзэдтэй дарлагдаж зовсон ядуучуудын өмнөөс тооцоо бодох зэргээр эсэргүйцлээ явуулдаг байжээ.Хойноос нь хөөцөлдөх цагдаа нартай тэрээр хэд хэдэн удаа тулгарч буудалцаж байсан боловч амжилттай зайлж чаддаг байв.Түүний тэмцэлийг дарлагдаж зовж шаналж байсан тариачид орон нутгын оршин суугчид далдуур маш их дэмждэг байсан бөгөөд одоо ч австралын ард түмэн түүнийг сайнаар дурсаж байдаг юм.Тэрээр нүүр биеээ далдалсан төмөр хувцас өмсдөг байсан нь олон удаагийн тулгаралтанд түүнийг аварч гарсан гэдэг.Харин 1880 онд нэгэн удаагийн мөргөлдөөний үеэр цагдаа нар түүний хөлийг онож буудсанаар Нэд Келле цагдаа нарт баригдсан гэнэ.Түүнийг шүүхээр оруулж 1880 оны 11 сарын 11 нд дүүжлэн хороожээ.Харин түүний өмсөж байсан энэ төмөр хувцас буюу хуяг одоо болтол тус улсын нэгэн музейд байдаг гэнэ.
No comments:
Post a Comment