Thursday, October 25, 2007

Томилолт

Нэг төрийн албан хаагч нас баржээ.Уг хүн нь төлөв төвшин нүгэлгүй нэгэн байсан учраас диваажинд очиж л дээ .Тэнд очоод бас л төрийн албанд зүтгээд сайхан л байж гэнэ.Тэгсэн нэг өдөр томилолтоор там руу явах болж гэнэ.Гээд яахав тамд яваад очтол там их сайхан хүлээж аваад л мань хүн бас хувиараа ажлынхаа хажуугаар аялал хийгээд л ажил ч сайхан бүтэж гэнэ.Тэгээд нөхөр бодож л дээ "там хэцүү л гээд байдаг диваажингаас илүү сайхан зугаалж цэнгээд сайхан юм байна ш дээ ер нь тамд очиё гэж шийджээ.Буцаж очоод диваажингын захиргаанд өргөдөл өгөөд иргэншлээ солиулжээ.Тэгээд буцаад яваад очтол байдал бишдээд нөгөө нөхрийг шууд л халуун тогоонд суулгаад хүйтэн төмрөөр хайраад л тамлаж эхэлжээ.
Нөхөр хашгирч орилоод юу вэ энэ чиньтүрүүн ирэхэд ийм байгаагүй гээд л асууж гэнэ .Тэгсэн тамын элч нар түүнд ингэж хариулжээ.--АА тэрүү?? Тэр томиллолтын хүмүүст хамаагүй гэсэн гэдэг.

No comments: