Tuesday, October 30, 2007

Блогчиддоо

Блог хөтлөх чинь бас их урлаг юм байна шүү.Нэг блогчин бичсэн байсан урьд нь би блог дээр юм бичнэ гэдэг нэг тийм албар хуу л байх юм гэж бодож байсан харин Тогоруугын бичлэгийг уншаад ийм энгийн бас сонирхолтой бичиж болдог юмаа гэж ойлгосон гэж.Нээрээ түүнтэй санал нэг байна.Зүгээр нэг дотно найзтайгаа ярьж сууж сэтгэл зүрхээ ойлголцож байгаа юм шиг бичдэг блогчид бол миний найз л гэсэн үг.Тэдний дотор Хишгээ Инга Мика Отгонпүрэв,Дөлгөөн,Хүдэр гээд л байна шүү.Эд нар бол нөгөө Хишгээгийн хэлдэгээр бичнэ гэж сэлэмддэг улс л гэсэн үг.Ер нь хүн энгийн байх тусмаа л илүү дотно санагддагдаа .Тэгсэн бас болоогүй бас Түгжилүүд хариу реакц үзүүлээд блогчид бол хүнтэй найзалж ярьж чаддагүй тийм болохоор блог бичиж л сэтгэлээ нээдэг бололтой юм бичсэн байна аа.Харин ч илүү нээлттээй улс чинь тэд л байгаа байх шүү тиймээ.Иргэний ухамсартай мэдсэн сурсанаа бусадтай хуваалцаж байгаа тэд л танихгүй мөртлөө жинхэнэ таньдаг найзууд байгаа юм даа.За ингээд хэдэн эчнээ найзуудыгаа улам их юм бичиж байгаарай гээд хүсье

No comments: