Thursday, October 25, 2007

Блогтой болох хүсэлтэй хүмүүст туслана

Сүүлийн үед манай блогчидын эгнээ гэрлийн хурдаар өсөж байна.Энэ бол маш сайхан бололцоо гэдгийг ялангуяа залуус их ойлгож өөрсдөө түүнийг ашиглагч хэрэглэгч болж байгаа нь шинэ зүйлийг хурдан тусгаж авч чаддагтай нь илүү холбоотой Блог бол илүү өдөр тутмын хэрэглээний хувь хүний бололцоо чадварыг нээж өгсөн өөрийгөө болон өөр бусад хүмүүсийн оюуны потенциалыг хамгийн энгийн бөгөөд хүртээмжтэй байдлаар ашиглаж болох мэдээлэлийн хэрэгсэл гэж ойлгож байна.Тухайлбал нэг эртний эдлэлийн худалдаа эрхлэгч нэгэн байлаа гэж бодоё.Тэрээр ийм төрлийн бизнес эрхлээд тодорхой хугацаа хугацаа өнгөрөөсөн байлаа.Мэдээж түүний туршлага харилцагчын тоо гээд л энэ хугацаанд багагүй амжилт олсон байгаа.Гэхдээ түүний бизнес тодорхой хүрээний хүмүүст эргэлдэж ямар нэгэн зуучлалын үйл ажиллагаа заавал оролцож байгаа.Энэ утгаараа түүнд түүний ашиг орлогноос зуучлалын шимтгэл орсноос хасагдаж байгаа юм.Харин өөрийнхөө бизнесийг ямар нэгэн зуучлалгүйгээр явуулах нэг боломж бол блог юм.Тэрээр өөрийн бизнесийг тодорхой тайлбарлаад зурагжуулааад зараа тавиад сурталчлах боломжийг үнэгүй олгох хамгийн сайхан боломж бол блогтой болох л байна.Гадаадад бараагаа сурталчилах бас бололцоо ч бас нээлттэй.Ийм маягаар бүх л бизнесийг сурталчилж болох нь ойлгомжтой байгаа биздээ.Сайт бол илүү багтаамжтай ч бас чамгүй мөнгөөр бүтнэ.Бас ажиллуулах гээд зарим нэг хундрэл гарна.Харин блогыг маш амархан хөтлөөд яваад байх нь зөвхөн өөрөөс нь шалтгаална. Блогчид салбар салбараараа нэгдэж блог сүлжээ үүсгэнэ.Ингэснээр үйл ажиллагаа улам л хялбар болох нь тодорхой.Би энэ өгүүллэгийг уншигч нэгэн яаж блогтой болох түүнийгээ яаж ашиглах хөгжүүлэх талаар туслалцаа хүсвэл дуртайяа туслахад бэлэн байна. Та зөвхөн comment дээр юмуу саналаа тавих юм уу надад мэйл бичихэд л болоо .Ямар нэгэн төлбөр байхгүй шүү.Миний хувьд Монголчууд маань бүгд блогтой болоод бас бүх блогчид нэгдэхийн төлөө л ашиг сонирхол байна.Миний мэйл хаяг "argalant_1990@yahoo.com" Захиа бичээрэй

No comments: