Tuesday, October 23, 2007
Мэдээлэл бол мөнгө-2
...За энэ сэдвээ үргэлжлүүлээд бичнээ.Нэн хөгжилтэй орнуудад мэдээлэлийн бизнес бол хамгийн ашигтай салбар болоод байгаа.Хамгийн энгийн жишээ гэхэд л папараци байна.Хэдэн жилийн өмнө Францын "Папараци" гэж нэртэй хөгжилтэй кино үзсэн маань санаанд ороод энэ жишээг авлаа.Кино бол ерөнхийдөө нэгэн жирийн албан хаагч санаандгүй папарацийн дуранд өртөөд хэлмэгдэж ажлаасаа халагдаж дараа нь нөгөө папарацийн хамт ийм бизнес эрхлэх болсон тухай үйл явдал нь их хөгжилтэй драмтай.Гол нь мэдээлэлийг бүхнээс түрүүнд гэсэн уриа энд үйлчилдэг.Хэн хамгийн сенсацтай мэдээлэл авч чадна түүний үнэлгээ хэдэн саяар өсөж байдаг.Бас өөрөө бие хүн гэсэн утгаараа мөнгө болчихсон хүмүүс олон байна.Түүний нэг жишээ бол Америкийн Холбооны Нөөцийн Санг олон жил удирдаж байгаад саяхан ажлаа өгсөн Алан Гринспийн гэж өвгөн байна.Түүний хэлсэн үгнээс шалтгаалан олон улсын валютын арилжаа савалж байдаг байлаа.Түүний олон жил ажиллаж ирсэн туршлага мэдлэг нь эрхэлж байсан албан тушаалаас нь шалтгаалахгүйгээр мөнгөний зах зээлд нөлөөлж ирсэний баталгаа нь тэрээр ажлаа өгсөнийхээ дараа энэ төрлийн зах зээлд хамаатай асуудлаар мэдэгдэл хийхгүй гэж амлаж байгаар илэрч байгаа юм.Миний мэдэхийн түүний бие өвчтэй гэсэн дуулианаар америк долларын ханш унаж байсан юм даа.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment