
Америкийн Нэгдсэн Улсын иргэн Джон Барсамян өөрийн цуглуулганд байгаа Гитлерийн өөрийнх нь хэрэглэж байсан дэлхийн газрын зурагтай глобусыг дуудлага худалдаагаар зарахаар шийджээ.Түүний цуглуулганд түүнээс гадна Гитлерийн гар буу,хутга зэргээс гадна бас зарим нэг өөр эд зүйлс ч бас байгаа юм.Тэрээр дэлхийн 2 дайнд оролцож байхдаа дээрх эд зүйлсийг олж авсан ажээ.60 илүү жил хадгалахдаа тэрээр түүнийг өөрийнхөө гэрт хадгалж зөвхөн ойр дотны ах дүү найз нөхөддөө л ярьж үзүүлдэг байж.Түүний хүү Барри Барсамяны ярьснаар түүний аав ээжийг нь рак өвчөнөөр нас барсны дараа л түүнийг зарахаар шийдсэнийг хэлсэн байна.Уг түүхэн эд нь бүх л нотлох баримтын хамт байгаа бөгөөд 11 сарын 13 нд Сан Франциско хотын дуудлага худалдаанд 15-20 мянган долларын үнээс эхлэн дуудагдах юм байна.

No comments:
Post a Comment