Friday, July 18, 2008
Миний бодол...
Би гэдэг хүн өөрийгөө хотын хүн гэж бодож явдаг юм.Тэгсэн сүүлийн үед хотын хөгжим хөдөөний хөгжим гэх ялгаа гараад би гэдэг хүн хотод өссөн бөгөөд хөдөөний стилтэй юм болов уу гэмээр ойлголт гараад учраа олохоо болиод байх бололтой.Уг нь би монгол хүн юм болохоор монгол гэсэн дуу бүхэнд дуртай.Дуу бүхэн өөрийн өөрийн уянгатай өөрийн гэсэн фэнтэй болохоор ингэж талцмааргүй байна.Ядарсан зовсон бас хөөрч баярлах үедээ би тэр хөдөөний гээд байгаа өөрөөр хэлбэл зохиолын дуу гээд байгаа дууг сонсох дуртай.Эндээс би монголын үнэрийг үнэртдэг юм шүү дээ.Тэгэхдээ бас хотын дуу гээд нэрлээд байгаа Камертон Номин талст Ариунаагийн дууг үнэхээр сонсох дуртай.Тэр байтугай хэп хопчдын дуугч сонсох дуртай.Тэгэхлээр жалга довны үзэл гаргаад хөдөөнийхөн их орж ирээд зохиолын дуу газар аваад байна.Тэрнээс болоод хот муухай болоод байна гээд ч байгаа юм шиг үзлээсээ салмаар байна.Бид чинь дэлхий гэдэг нэг айлын хэд дэх ч юм бэ нэг хүүхэд шүү дээ.Өөрийн гэсэн өнгө аястай баймаар байна.
Subscribe to:
Post Comments (Atom)

3 comments:
Bi ch bas ali alind ni durtai shd. Uul ni bol hotiin huuhed l dee.
Bid bugdeeree l mongol humuus tiim bolohoor hot hodoo gej taltcmaargui bna.Chamaig oilgonsond bayarlalaa
hahah, ene ch neeree yag tiim shuu.
zohioliin duu gej ireel muulaad baigaa humuusiig bol unendee oilgodogguin.ug n tendees uul us,urgamal mod, mongoliin unertei salhi min hurtel unertdeg yum shuu dee... tuilshral aa gej..
Post a Comment