Sunday, July 6, 2008

Хамгийн удаан үргэлжилдэг кино

Миний санахаас Мандухай цэцэн хатан кино үргэлжлэх хугацаагаараа монголдоо дээд амжилт гаргасан гэж байгаа.Яг хэдэн хэдэн цаг хэдэн минут болдог тухай сайн мэдэхгүй юм.Ямар ч байсан анх гарч эхлэх үеэр нь үзэгчид хоолтой ундтайгаа очиж үзэж байсан тухай хүмүүсээс сонсож байсан.Харин Энэтхэгийн Махтур гэдэг хотод120 цаг үргэлжлэн гардаг кино хийж гиннесийн амжилт тогтоосон тухай нэг мэдээ байх юм.Уг кино маань 2008 оны 6 сарын 11 өглөө 11 цаг 08 минутанд эхлээд тухайн сарынхаа 16 ны 8 цаг 12 минутанд дууссан байх юм.Өмнөх дэлхийн дээд амжилт 117 цаг байсан гэж байгаа.Өдөрт 24 цаг байдаг болохоор 5 өдөр кино үзсэн улаан киночингууд яаж нойр хоолоо зохицуулдаг юм болоо.Санаанд багтахгүй л юм байна.Гол нь завсарлаггүй гардаг юм шүү дээ.

1 comment:

бж said...

Busad asuudlaa bas yaj zohitsuuldag bol oo? Bie zasah ene ter geed... Bas noiroo yah bol?