Thursday, July 31, 2008

Хогийн сав


Манай хотод хогийн сав байдаггүй учраас хог тарих нь их байдаг гэж нэг яриа байдаг.Тэрийг бол үнэний ортой гэж боддог шүү.Чи хаана ч явж байсан (хотод шүү д ээ) дуртай үедээ гартаа байгаа хогийг хаях гээд үзээрэй.Мөрийцсэн ч бэлэн байна хажууд чинь хогийн сав байхгүй байсан гэдэгтэй.Манай үе үеийн хотын дарга нар энэ жижигхэн асуудлыг шийдэж чадаагүй байж тэр өөр том асуудлыг зохих ёсоор нь шийдэж байсан гэдэгт эргэлзэж байгаа шүү.Хийх хүнд санаа олддог, хийхгүй хүнд шалтаг мунддаггүй гэж үг байдаг байхаа.За тэр яахав зүгээр энэ аятайхан санаа байна гадаа гудамжинд биш гэхэд өрөө тасалгаа цаашилбал найр наадмын талбайд ашиглаж болох юм байна шүү.Гол нь сэтгэл бас(үнэ хямд) юм шүү дарга нар голохгүй бол.

No comments: