Saturday, July 19, 2008

Дуу рекламдав

Дууны тухай бичсэнээс хойш үргэлжлүүлээд бас сайхан монгол ахуй сэтгэл үнэртсэн нэг дууг рекламдмаар санагдаад байна.Бид Говийн зэрэглээ киног сайн мэднэ дээ.Энэ кино говийн хүмүүс тэдний аж амьдрал гээд л үнэхээр сайхан үзүүлсэн шүү.Бас Арслангийн дүр гээд магтмаар юм зөндөө.Хамгийн чухал бас нэг зүйл нь киноны дуу гэж боддог.Сүүлд Элкондорын Цогоо энэ дууг( Алтанхан говь минь) сайхан дуулсныг магтахгүй бол болохгүй нээ.Хүмүүс яагаад ч юм энэ дууг мартаад байгаа юм шиг санагдаад байх юм.
...Элгэн халуун говьдоо эхийн хайраар холбоотой
Ай хө зэ хө Алтан говь минь алхам ч холдомгүй
Унаган нутаг минь ...энэ дахилт нэг юм хэлээд байгаа юм даа.

No comments: