Sunday, July 13, 2008

Хатан хаан Елизабетийн залуу нас

Английг уламжлал шинэчлэлийг гайхалтай хослуулж байгаа орон гэж боддог.Бага байхдаа Английн элчин сайдын яамны гадаа байдаг одоо ч байгаа хоёр самбарын өнгөт зургийг үзэх их дуртай байж билээ.Бүр зориуд очиж үзэхээр очдог байсны учир нь тэнд миний дотроо л төсөөлж байснаас ч гоё өнгөлөг сайхан орны аж амьдрал байгаль хааны ордны ёслол хүндэтгэлийн тухай зургууд байсантай холбоотой.Хаант ёс түүний эрхэмсэг бөгөөд хүндэтгэм байдал тэнд их тодорхой байдаг байсан.Яагаад өдий төдий их зардал гаргаад энэ хуучны хаант төрөө байлгаад байгаа нь Англчуудын ёсорхог бас төрөө дээдлэх ёс заншилтай холбоотой ч бас хааны гэр бүлийн хувийн амьдралаа эс огоорон улс үндэстнийхээ бэлэг тэмдэг төрийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй авч яваатай бас холбоотой юм.Одоогийн хатан хаан Елизабета бол ард түмнийхээ болон дэлхийн улс орнуудын дунд маш их нэр хүндтэй энэ ч Англичуудын бахархал байдаг нь ойлгомжтой.Хааны гэр бүлийнхний улс орныхоо хэцүү цагт жирийн иргэний ёсоор улс орныхоо төлөө тэмцэлд оролцож байсан тухай баримт их байдгийн нэг нь энэ дэлхийн 2 р дайны үед цэргийн эмнэлэгт ажиллаж байсан зураг юм.

No comments: