Sunday, April 20, 2008

С.Цогтсайхан

Ардчилсан хувьсгалын дууч С.Цогтсайхан агсаныг би маш их хүндэтгэдэг юм.Энэ хүнтэй амьд ахуйд нь нэг уулзах боломж гарсан боловч миний өөрийн муугаас болоод ажлаа зохицуулж чадахгүй байсаар чадаагүй юм.Би нэг найзаар нь дамжуулаад уулзах санаатай байсан юм л даа.Хэрвээ уулзсан бол блог дээрээ маш сайхан дурсамж бичих байлаа.Гэхдээ энэ хүнийг өвчтэй хүнд хэцүү байх үед нь эргэж очдог найзууд түүний сайн сайхан явах үед уулзаж учирдаг байсан найзуудаас хэд дахин цөөхөн байсан гэж бодохоор хорвоо гэж хуурамч юм даа гэж боддог юм.Тэр яг л бичиж байсан нийтлэл дуулж байсан дуу шигээ шудрага амьдарсан гэж би боддог.

No comments: