Friday, April 18, 2008

Карибийн хямрал

Карибийн хямрал гэж түүхэнд орсон 1962 оны зуны үйл явдал одоо ч бидэнд аюул ойрхон байгаа шүү гэдгийг сануулсаар байна.Кубад дарангуйлагч дэглэм унаж Фидель Кастро тэргүүтэй хувьсгалчид засгийн эрхийг авсанаас болж тухайн үейин Зөвлөлт Америк хоёрын эрх ашиг зөрчилдөж хямрал гүнзгийрсээр цөмийн дайны аюул бодитой болж байсан тэр үейин зарим үйл явдлын гэрч болсон фото зургуудыг блогтой оруулахаар шийдлээ.Үнэхээр дэлхий ертөнц урьд хожид байгаагүйгээр аюулын ирмэгт ирчихээд байсныг энэ зургууд харуулж байгааг та нар харж байна.Хэрвээ дайн болсон бол дэлхийн түүх их л өөрөөр бичигдэх байсан байхдаа.Өнөө үед ч цөмийн аюул хэвээрээ байгаа болохоор энэ үйл үйл явдлын ач холбогдол хэвээрээ байгаа биз.Хоёр том гүрний цэргийн эрхтэнүүд цөмийн дайн эхлүүлэх тушаал хүлээн амьсгаа даран байсан тэр өдрүүд бурханы авралаар ард хоцорчээ.

No comments: