
Туркменистанд Сипмурат Ниязов улс орны эцэг төрөн гарч улс орноо удирдаж байгаад цаг бусаар одсон билээ
.Тэрээр амьд ахуйдаа олон хууль гаргаж түүнийг нь ард түмэн нь үг дуугүй даган мөрдөж ирсэн гэж байгаа.Оронд нь гарч ирсэн ямар Бердымухамедов билээ бас л дутахгүй эцэг юм байна лээ.С.Ниязовын улс орондоо бүтээж өгсөн нэг том гавьяа бол библээс дутахгүй судар болох Рухнама гээч "бүтээл" юм.Тэгээд түүндээ зориулж хөшөө босгосон нь яггүй том бололтой .Газрын тос хийн баялагтай болохоор л зарим улс орны удирдагчид ард түмэн нь хөдөлмөрлөх гэдэг юмыг мартаад зүгээр л хувааж аваад идээд л байх юм боддог бололтой.Улс орондоо гаргаж мөрдүүлж байгаа хууль дүрэм нь хүний элэг хөшөөчихмөөр юм л сонсогдоод байдаг юм.Өөртөө алтан хөшөө босгосон аав ээжийнхээ нэрээр гудамж талбай нэрлэсэн гадаадад сургууль төгсөхийг хориглосон гээд л янз янзын юм сонсогддог.За тэгээд хүмүүс мэдэх болохоор илүү юм нуршаад яахав.

No comments:
Post a Comment