
Хуучин Зөвлөлтийн үейин зарим кинонуудаас сэтгэлд хоногшсон сайхан бүтээлүүд зөндөө байдаг.Тэдний нэг нь энэ кино гэж бодож байна.Манайд Ууган хүү гэж нэртэй орчуулагдаад гарч байсныг олон хүн санаж байгаа биз дээ.Киноны үйл явдал нь хотын 2 залуу галт тэргэнд танилцсан охидыг дагаж төмөр замын дагуу байдаг нэгэн хотод үдэш ирдэг.Нөгөө охидууд нь мань 2 ийг гол гаргасан учир хүн танихгүй газар хоноглох газар хайж байхдаа нэгэн айлд ирж аав хүү 2 ийн яриаг сонсоод нэг арга сэдсэнээр кино эхэлдэг билээ.Учир нь нөгөө 2 ийн нэг нь уг айлын эзэн (С.Леонов) ий бага залуудаа үерхэж байсан хүүхний нэрийг нууцаар сонсчихоод түүний хүү болон түүнд өөрийгөө орхиод явсан ууган хүү чинь байна гэж итгүүлдэг.Уг киноны драм нь их хөгжилтэй бас юм бодуулсан болохоор надад их таалагдаж байсан юм.Сайхан сэтгэлтэй гэрийн эзний гэнэн итгэл ба хэдийгээр эхэлж өөрийгөө тэгж танилцуулсан боловч сүүлд нь үнэнээ хэлдэг залуугийн хүн чанар гээд үзэх юмтай л кино байсан.Хажуугаар нь бас дурлалын хурц драм өрнөлттэй гэж байгаа.Үзээгүй бол үзчихэд гэмгүй шүү.Хуучин кино гэхээр л хуучин кино биш шүү дээ.

No comments:
Post a Comment