

Чехийн ардчилсан үзэлт оюутан Ян Палах коммунист дэглэмийг эсэргүйцэн Прага хотын Вацлавын талбайд өөригөө шатааснаас хойш эдүгээ 39 жил өнгөрчээ.Түүний амиа золиосолсон тэмцэл олон олон чех-словак залуучуудыг зоригжуулж уриалан дуудсан юм.Ян Палах нь Чехийн Вшетаты гэдэг жижиг хотод 1948 онд төржээ.Йозеф,Либуше Палахын гэр бүлийн 2 дахь хүү болон мэндэлсэн түүнийг 13 настай байхад нь аав нь нас баржээ.Аав нь үйлдвэрт , ээж нь дэлгүүрт худалдагчаар ажилладаг жирийн нэг гэр бүлээс гаралтай байсан байна.1963 онд Мельник хотын гимнази элсэн орсон бөгөөд тэр үеээс түүнд өөрийн гэсэн үзэл бодол төлөвшиж эх орныхоо түүх соёлыг сонирхон судалдаг байсан аж.1966 онд гимназиа төгсөөд Карловын Улсын Их Сургуулийн философын ангид суралцах хүсэлтэй байсан боловч зарим нэг шалтгаанаар орж чадалгүй эдийн засгын ангид орж суралцсан байна.Их сургуулын оюутан болсоноосоо хойш оюутны хөдөлмөрийн дадлагаар хоёр удаа ЗХУ ба Францад аяласан аж.Нийгмийн идэвхтэй тэрээр яг ингэж явахдаа хоёр системийн ялгаатай хөгжил үзэл сурталын худал хуурмаг бүхнийг анзаарч үзэл бодолд нь өөрчлөлт гарсан юм.Удалгүй 1968 оны Прагын үйл явдал болж коммунистууд хэрхэн ард иргэдийнхээ эсрэг түрэмгийлэл явуулж байгааг харсан тэрээр эргэлт буцалтгүйгээр энэ дэглэмийн эсрэг тэмцэх болжээ.1969 оны 1 сарын 15 нд төрөлх хотдоо очиж өвөөгийнхөө оршуулганд оролцсоныхоо дараа 16 -ны өглөө Прагт галт тэргээр ирсэн байна.Тэгээд оюутны дотуур байрандаа ирсэн тэрээр сүүлийнхээ захиаг бичиж үлдээсэн бөгөөд эхнийхийг зохиолчдын хороонд 2 дахиаг нь оюутны хөдөлгөөнд оролцож байсан найз Любошу Холечеку ба Ладиславу Жижке нарт 3 дахийг нь сургуулдиа хаягласан байна.Ингээд 16 үдээс хойш 4 цагийн үед хотын төвд сонгосон газар болох Вацлавын талбайд ирсэн аж.Тэрээр өөрийн пальто хувцсанд бензин асгаж гал асаасан нь хоромхон зуур дүрэлзэн шатжээ.Ойрхон явж байсан нэг тээврийн жолооч түүнийг харж галыг унтраан эмнэлэгт хүргэсэн болов ч 3 хоногын дараа хүнд түлэгдэлтийн улмаас( 80%) Ян Палах нас барсан аж.Энэ үйл явдалын чимээ шуугиан хоромхон зуур тарж олон зуун оюутан ажилчид түүнтэй эв санаагаа нэгтгэж тухайн үейин коммунист засаглалд нөлөөгөө үзүүлсэн юм.Энэ үеэр бас нэг оюутан бас өөрийгөө шатаасан бөгөөд Йозеф Главаты хэмээх энэ залуу 1 сарын 25 нд нас барсан гэнэ.Одоо Чехийн залуу үейинхэн Ян Палахыг гүн хүндэтгэлтэйгээр санан дурсдаг бөгөөд түүний дурсгалын самбарыг энэ талбайд байрлуулсан байдаг юм байна.

No comments:
Post a Comment