



Энд нэг сонин мэдээлэл оллоо. 80 оны дундуур байхаа өмнөд солонгосын нэг иргэний агаарын тээврийн онгоц зөвлөлтийн агаарын хилийг сахалин арлын хавиар зөрчиж түүнийг нь агаараас эсэргүйцэн хамгаалах цэргийн генералуудын тушаалаар буудаж сөнөөсөн тухай их шуугисан даа.Тухайн үедээ их шуугиан тарьж хүйтэн дайны үе байсан болоод тэрүү америкийн өдөөн хатгалгаар иргэний агаарын тээврийн онгоцыг тагнуулын зорилгоор зорчигчтой нь нисгэснийг зөвлөлтийн зэвсэгт хүчин таслан зогсоосон тухай манай хэвлэлүүдээр ч зөндөө гарч байсныг зарим нь санаж байгаа байх.Харин энэ мэдээллийн хувьд ерөөсөө сонсоогүй юм байхлаар нь орууллаа.Уг үйл явдал 1978 оны өвөл болсон юм байна.Бас л өмнөд солонгосын нэг иргэний агаарын тээврийн онгоц үйл мэдэгдэх шалтгаанаар зөвлөлтийн агаарын хилийг Карелийн арлын хэсгээр нэвтэрсэн байна. Дараахан нь амдан ниссэн сөнөөгч онгоцнуудын яаралттай буух тушаалыг биелүүлээгүй тул дээрээс өгсөн тушаалын дагуу уг онгоцны нэг далавчийг буудсан нь уг онгоцыг Карелийн арлын Кем хотын ойролцоо орших нэг хөлдсөн нууран дээр буухаас аргагүйд хүргэсэн бололтой.Хоёр цагын дараа яаралттай нисэж ирсэн цэргийн тагнуулын албаны хүмүүсийг уг онгоцны дотор ороход цусны эхүүн үнэр архины үнэртэй холилдсон айж сандарсан хүмүүс байсан гэнэ.Зорчигчдыг яаралттай Кем хотод хүргээд удалгүй 3 хоногын дараа Финландын Хельсинк хот руу явуулсан байна.Харамсалтай энэ явдлын улмаас 2 хүн амь үрэгдэж олон хүн гэмтэж бэртсэн байсан бололтой.Харин онгоцны багын нисэгч нарыг мөрдөн байцааж байгаад хэсэг хугацааны дараа эх нутагт нь буцаасан гэнэ.Бас нэг сонирхолтой нь уг талбайн хамгаалалтанд гарсан цэрэг офицерүүд амьдралдаа анх удаа Coca Cola лаазалсан пиво бүр Play Boy сэтгүүлийг үзэх хувь тохиосон гэж байгаа. Уг онгоцыг задалж онгоц үйлдвэрлэх судалгааны төв рүү сүүлд явуулсан юм байна.Харин миний хувьд хүйтэн дайны тэр сөргөлдөөний үед ямар хурдан асуудлыг шийдээд хэл ам шуугиан гараагүйг гайхаад л сууж байна. Бодвол нэг учир байсан байлгүй дээ

2 comments:
Нээрээ л сонирхолтой түүх байна.
Сөнөчилгүй тэсээд үлдсэн азтай онгоц байна :)
Post a Comment