Friday, January 23, 2009
Зэрлэг ёс заншил
Энэ нэг бичлэг орууллаа. Саяхан нэг мэдээн дээрээс (Бразилын байхаа ) хүн очдоггүй байсан битүү ширэнгэн ойгоос одоо болтол соёл иргэншилын бараа хараагүй хүн төрөлхтөн ч олж нээгээгүй байсан зэрлэг омог оллоо гэж уншиж байсан юм. Тэд дээгүүр нь нисдэг тэргээр нисэж зургыг нь авч байсан судалгааны багын хүмүүс рүү өөрсдийн хийсэн зэвсэг болох нум сумаараа харвах гэж оролдож байгаа болон тэдний овоохой оромжны зурагнууд байсныг зарим нь олж үзэж байсан байлгүй дээ. Ийм зэрлэг бүдүүлэг эртний амьдралтай отог омог хүмүүс африк , төв америкийн элсэн цөл ширэнгэн ойд цөөнгүй байдгийг бид мэднэ . Харин энэ бичлэг илүү аймшигтай бөгөөд харанхүй бүдүүлэг зэрлэг амьдралын үнэнийг харуулсан юм байна. Мухар сүсэгтэй нэг омгийн зэрлэг ёс заншлын дагуу хүүхдийг амьдаар нь булж оршуулж байгааг үзүүлсэн байгаа. Ямар аймаар зэрлэг ёс гэж ийм байдаг байнаа . Бичлэгт гарч байгаа яриануудыг англиар орчуулсан нь харагдаж байгаа тул та нар өөрсдөө үзнэ биз дээ .Ямар ч байсан энэ явдал одоо ч үргэлжилж Амозонкийн ширэнгэнд олон зуун хүүхэд амьдаараа оршуулагдаж байгаа үнэн бодит баримт гэнэ.
Subscribe to:
Post Comments (Atom)

4 comments:
Sain uu, Galaa.
Yostoi zurh zusmeer aimaar yumaa. Hmm.
Huniig, ter tusmaa bur jaahan huuhdiig ingene gedeg yamar aimshigtai yum be...
Sain sain uu Ganaa .Zochilsond bayralalaa.Harin tiimee Bichleg oruulsan hoinoo demii ch yum bolov uu gej bodood suuj bailaa
Humuun turulhtnii hugjil barag deed shatandaa hurchiheed baigaa 21-r zuund iim zuil baisaar baigaa ni sonin ch yum shig... Medehgui ee, helchih tohiroh ug oldohgui l baina,
Sanaag chini zovooson bol uuchlaarai. Iim yum baidag gej uzej duulaagui humuus zunduu l baigaa bailgui.
Галаа минь, юу оруулчихав аа???
Талыг нь үзээд сэтгэл хачин болоод гараад ирлээ. Цааш нь үзэж чадсангүй ээ. Дахиад нэг хүүхдийг бас амьдаар нь булж байгаа юм уу?
Post a Comment