Thursday, January 8, 2009

Эргэцүүлж бодмоор л байна

Надад нэг бодол байдаг юм .Баабар яагаад өөрийнхөө номыг Нүүдэл Суудал гэж нэрлэсэн юм болов оо гэж.Тэгээд номыг нь уншаад бодож байхад монголчууд бидний өвөг дээдэс маань үргэлж л нүүдэл суудал болсон амьдрал туулсан болохоор ингэж хэлэхээс ч аргагүй байж дээ хүлээн гэж зөвшөөрсөн юм. Одоо бид нар ярьдаг бичдэг нөгөө монгол хүний шинэ газар оронд хурдан өөриймшдөг маань цусанд маань байдаг бололтой. Тэгсэн мөртлөө хятадууд шиг эх орноо гэж бодтол нь улс орныг өөрчилдөг биш тухайн улс орны соёл шинжлэх ухааныг хүндэтгэж хөгжүүлдэг бас "дагадаг" байсан маань цөөхөн монголчуудыг газар газар тарааж үгүй болгосон нь одоогийн өндөрлөгөөс харахад бидний түүхийн хариу авалт байсан бололтой. Аливаа бүх зүйл өөрийн хариутай байдаг. Түүх өөрөө тэрийг гэрчилдэг.Тийм болохоор бид энэ бүхнийг санаа авч бусдын бүхнийг дагах биш харин өөрийн болгож хөгжүүлэх хэрэгтэй баймаар байна.Миний энэ ярьж байгааг эсэргүйцэх хүн гарах байхаа. Тэр бол ойлгомжтой. Монголчууд өөрсдөө бүтээгээгүй болохоор бусдын хийсэн бүтээсэн соёлыг бүтээлийг дагах ёстой гэж.Би хүлээн зөвшөөрч байнаа. Гэхдээ энэ бүхэнд нэг гамшиг байна.Миний мэдэхээр би түүх судлаач биш тийм болохоор мэддэг нэг хүнээ жишээ татах гэсэн юм .Петр Бадмаев гэдэг хүн Энэ хүн бол яах аргагүй монгол угсаатан бас шинэ үеийн боловсролтой хүн.Оросын хоёр хааны дэргэд ойр шадарлаж байсан энэ хүний үзэл бодол бол монгол хятад төвдийг нэгтгэсэн их оросыг байгуулах байлаа.Үгүй ядаж л монгол төвдийг оросын хаант улсад нэгтгэх боломжыг хайж байсан нь ойлгомжтой байдаг.Тэрний дараа нь Цэдэнбал дарга.Энэ хүмүүсийг улс орноо үгүй хийх гэж энэ бүхнийг сэдсэн гэж бодохгүй байна. Гэхдээ миний мэдэж байгаагаар энэ хоёр хүнд их гүрний соёл хөгжилын өмнө өвдөг сөгдсөн энэ бүхнээ тухайн нөхцөл байдалд тохируулж тайлбарлаж байсан шалтгаан байгаа.Одоогын өндөрлөгөөс харахад ямар азтай вэ гэж л бодож байгаа болохоос нэгэнт нэгдсэн хойноо энэ мэтийн юм ярьсан хүн ямар тэнэг хүн болох нь өвөр монгол, оросын буриадыг харахад ойлгомжтой л байна шүү дээ.Тийм учраас манай тэр үеийн оюунлаг сэхээтэн гэж байсан улсууд маань тэр үеийнхээ соёл хөгжил бүхнийг тахин шүтэж тусгаар тогтнол бүрэн эрх байдлыг маань арилжихад бэлэн байж дээ.Саяхан Соронзон блогын эзний эрдэмтэн Ширэндэв агсантай хийсэн ярилцлагыг уншиж байгаад ...тусгаар тогтнол ..гэдэг үгний учрыг дахин нэг ойлгох шиг болсон юм даа. Одоо ч энэ аюул ойрхон байна даа.Монгол улсыг Америкийн Нэгдсэн Улсын нэг муж болгох санал явбал ямар хариу гарах бол ....

No comments: