
...Тегеранд болсон гурван гүрний удирдагч нарын уулзалтыг тасалдуулж амь насыг нь хороох даалгавар авсан болов ч Зөвлөлтийн сөрөх тагнуулын идэвхтэй ажиллагаа түүний үйл ажиллагаанд саад болж даалгавар биелэгдээгүй юм.Энэ ажиллагааг Калтенбруннер ерөнхийд нь удирдаж байсан бөгөөд энэ ажиллагааны талаар зөвлөлтийн домогт тагнуулч Николай Кузнецов мэдээлж байсан тухай баримт байдаг .Бас нэг зөвлөлтийн Тегеран дахь агент байсан Gevork Vartanian ийн бүлэг хорлон сүйтгэгч халхавч багийг илрүүлж устгасан байна.Мөн мэдээлэл авсан хамгаалалтын алба илүү сонор соргог ажиллах болсоноор энэ үүрэг биелэгдээгүй аж.Бас Балканы хойгт Броз Титог устгах үүрэг авсан ч эцэст нь германы шүхэрчид отолтонд орж бас бүтэлгүйтсэн байна.Харин Унгарын тэр үеийн толгойлогч Miklós Horthy ийн хүүг барьцаалж түүнийг засгийн эрхнээс буулгах төлөвлөгөө амжилттай хэрэгжиж үүний үр дүнд зөвлөлтийн армид бууж өгөх гэж байсан унгарын засгийн газар солигдсоноор дайны төгсгөл хүртэл германы холбоотнууд зөвлөлтийн армитай тулалджээ.Өөр нэг амжилттай болсон ажиллагаа нь англиар ярьдаг 2000 гаруй цэргийг холбоотны цэргийн хувцас өмсгөн Францын нутагт хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан юм.Энэ ажиллагааны төлөө дайны дараа түүнийг яллах гэж байсан болов ч тэрээр оргож чадсан юм.Мөн тэр үеийн америкийн цэргийн командлагч Дуайт Эйзенхаүрийг устгах даалгавар авсан тухай цуу гарч тэднийг айлгаж байсан гэдэг. Тэрээр дайны сүүлийн өдрүүдэд Берлиний хамгаалалтанд тулалдаж байгаад 1945 оны 3 сарын 15 нд америкийн цэргүүдэд олзлогдсон байна.1947 он хүртэл цэргийн гэмт хэрэгтэнээр хоригдож байгаа олзноос амжилттай зугтаасан байна.Тун удалгүй Испанид очиж тэдний эрх баригчидын эвээлд багтсан байна.Robert Steinbacher ба Otto Steinbauer зэрэг нууц нэр хэрэглэж байсан тэрээр дайны дараа сс ийн цэргийн гэмт хэрэгтнүүдийг латин америк руу гаргах нууц сүлжээг амжилттай ажиллуулж байлаа.Түүний туслалцаагаар 600 гаруй цэргийн гэмт хэрэгтэн латин америкийн орнуудаар тархсан аж.Түүний шууд оролцоотойгоор Испанийн дарангуйлагч Франко Аргентиний ерөнхийлөгч Хуан Перон нар хамтран ажиллаж байлаа.Ер нь дэлхийн 2 дайны сүүдэр тусаагүй цөөхөн хэдэн орон болох Чили Аргентин Парагвай Боливи зэрэг орнууд нацистуудын хоёр дахь эх орон нь болсон байна.Бидний багад Андын нуруунд гээд кино гарч байсан санагдаж байна.Тэгээд ч Чили Аргентин зэрэг орны томоохон баячуул засгийн газрын гишүүд нь одоо ихэнхдээ Герман гаралтай хүмүүс байдаг нь тэр үеийн 3 реихийн алт эрдэнэс тэнд шингэсэн гэсэн яриаг баталдаг аж.Энд Отто Скорценийн үйл ажиллагаа их тус болсон биз дээ.1970 онд хорт хавдараар өвчилсөн тэрээр хагалгаанд орсон болов ч дараа нь бүсэлхийнээс доош мэдээ алдаж маш хүндээр өвдсөн юм.6 сарын дараа арай гайгүй болсон ч удаан хугацаагаар хэвтэрт байж байгаад 1975 оны 7 сарын 5 нд Мадридад нас барсан байна.Харин тэрээр нас барах үедээ баян чинээлэг нэгэн болсон байсан гэнэ.1952 онд түүнийг тэр үеийн баруун германы эрхтэнүүд цагаатгасны дараа тэрээр ирландад 200 акр эзэмшдэг нэгэн болсон байлаа.Бас нэг мэдээгээр Маллоркад үл хөдлөх хөрөнгөтэй байсан аж.Түүний нэг зорилго бол 4 р реихийг бий болгох байсан гэдэг.

1 comment:
Хэдийгээр дайсны тал ч гэсэн чадалтай сайн эр байжээ. Нээх гоё кино хийгээсэй энэ хүний талаар...
Post a Comment