
Манайд оутсорингын талаар идэвхтэй ажиллах санаачлага эхлэлүүд тавигдаж байгааг харж их баярлаж байгаа билээ.Тиймээс энэ чиглэлийн үйл ажиллагааг нилээд сонирхож юм харсан юм.Энэтхэг энэ талаар нилээн хол явсан нь хэнд ч ойлгомжтой болохоор эдний жишээнүүд илүү сонирхолтой бас үлгэр жишээ авмаар юм нууд байна.Анхны оутсорингийн үйл ажиллагаа явуулж байсан компаниуд одоо илүү туршлагатай бас цар хүрээ нь өргөжөж байгаа нь тэдний хувьцааг томоохон хөрөнгө оруулалтын компаниуд сонирхож хэдэн сая долларын хэлцэл гэрээнүүд хийгдэж байгаагаас илт байна л даа.Зарим нэг жишээ дурдвал Мумбайд байрладаг Firstsource Soution ий 20% ийг Metavante Corproration эзэмших болсон харин түүнийг нь Goldman Sach сонирхож тэднийхтэй хэлцэл хийж байгаа тухай сонинд гарсан байсан.Санхүүгийн аваргуудын нэг Сити групп энэ салбарт хөрөнгө оруулах зорилгоор оутсорингийн компаниудыг судалж эхэллээ.Nasscom ийн дээгүүр үнэлгээнд явдаг Genpact ба WNSGlobal Service-ийн хувьцааны хяналтийн багцыг General Atlantic and Oak Investment эзэмших болсон гээд энэ үргэлжлэх шинжтэй.Гол нь жижиг хувьцаа эзэмшигчид голдуу байдаг эдгээр компаниуд асар их ирээдүй байгааг том санхүүгийн байгууллагууд олж харж хөрөнгө оруулах болсон нь эдгээр компаниуд энэ салбарыг маш хурдацтай хөгжүүлэх болсон шалтгаан юм.2006 оноос энэ салбарт хөрөнгө оруулалтын 47 гэрээ хийгдэж нийт үнийн дүн нь 2,03 тэр бум доллараар үнэлэгдэж байсан гэнэ.Харин одоо улам өргөжиж 2008 оны эхний хагаст л гэхэд л 62 гэрээ хийгдэж 646 сая доллар зарцуулагдсан байна.Бас нэг мэдээ нь эдний Sequota Capital India ийн 9% ийг Sun Group 40 сая доллараар худалдаж авсан тухай юм.Тэгээд гол нь юу хэлэх гээд байна гэвэл манай оутсорингын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд удахгүй бас ийм болоосой бас дотоод зах зээлээсээ хөрөнгө босгох анхны алхамуудаа хийгээсэй гэсэн дээ юм.Манайд Женко Тур Бюро ийн бэлэн туршлага байна ш дээ.Нэгэнт үйл ажиллагаа нь жигдэрсэн тохиолдолд хүн хүчний бололцоо л байвал энэ зах зээлд асар том боломж байгаа гэдгийг хүмүүс ойлгодог болсон байна лээ.Одоо бол засаг төр ч бодлогоор дэмжээд эхний хөрөнгө оруулалтийг хийвэл сургалт сурталчилгаа гээд хийх ажил их л байгаа .даа

No comments:
Post a Comment