Энэ зургыг дэлхийн 2 р дайны үеийн баримтууд дунд зөндөө харж байсан юм.Харин зургын түүхийн талаар мэддэггүй байж байгаад сая нэг баримт олсоноо блогтоо оруулахаар шийдэв.Японы цэрэгт цаазлуулж байгаа энэ хүн бол австралын радио холбоочин түрүүч Leonard George Siffleet гэдэг хүн юм байна.Тэрээр хоёр нөхрийн хамт японы цэрэгт эзлэгдсэн шинэ гвинеи нутаг дэвсгэрт тагнуулын ажил гүйцэтгэж яваад нутгийн урвагчдын балгаар баривчлагдаж эцэст нь цаазлуулсан нь энэ зурагт үлдсэн юм байна.Уг зургыг 1944 онд голландад алагдсан япон офицерийн биенээс олсон нь сүүлд хэвлэл мэдээлэлд гарсан гэнэ.Харин цаазын ялыг гүйцэтгэж байгаа япон офицерийг Chikao Yasuno гэдэг юм байна.Хэдийгээр дайн болж байсан ч гэлээ энэ харгис үйл явдал олон нийтийн дургүйцлыг хүргэсэн бөгөөд дайн дууссаны дараа Chikao Yasuno г баривчилж эхлээд дүүжилж алах ял оноосон боловч сүүлд нь 10 жил хорих шийтгэлээр сольсон гэнэ.Цэргийн олзлогдогсодтой хэрхэн харьцах талаар олон улсын гэрээ хэлэлцээр байдаг боловч одоо ч гэсэн хүнлэг бус үйл явдал зөндөө л болдог юм байна лээ.Би нэг удаа Иракт америкийн иргэнийг терроррестууд цаазалж байгаа бүрэн бичлэг үзчихээд хэдэн өдөр дотор эвгүй явсан шүү.Үнэхээр аймаар юм байна лээ.Дахиж л тийм юм үзмээргүй санагдсан шүү.
Sunday, November 16, 2008
Нэгэн зургийн түүх

Subscribe to:
Post Comments (Atom)

2 comments:
Aimaar yumaa...
Uneheer sonin barimt bna. Tsaaziin uil ajillagaa gedeg aimaar zuil. Ene ni bas esreg taliinhaa zurhiig uhuuleh gesen setgel zuin dairalt baidag um bilee. Tanii durdsanaar ter Irakuud amerik tsergiig tsaazalj baigaa dursiig bi ch uzsen. Aimaar aimaar!!
Post a Comment