
Шендлерийн бүртгэл киног үзээгүй хүн ховор байлгүй.Анх энэ киног үзчихээд яг тухайн үед нь зургийг нь авсан юм шиг тийм үнэмшилтэй бүтээсэнд биширч байж билээ. Стевен Спелберг бол үнэхээр тасарсан найруулагч шүү.Еврейчүүд зовлон үзсэнийхээ хирээр хүний тусыг ойлгодог бас хариулж чаддаг боддог.Дэлхийн өнцөг булан бүрд байсан еврейчууд удам угсаагаа аварч , улс орноо байгуулж чадсаны нэг нууц бол элэг нэгтнээ чин сэтгэлээсээ дэмжиж тусалж байсных гэж боддог.Тэдний улс болгонд байдаг нийгэмлэгүүд ядуу хоосон нэгнээ дэмжиж тусалж эргээд тэд нар нь бусдадаа тусалж чадах үүрэг ёс суртахуунтай байдаг байсан тухай би хаа нэгтэй уншиж байсан юм байна.За тэр ч яахав харин дайны дараа Шендлэр хэд хэдэн удаа бизнес хийх гээд чадалгүй дампуурч тухай бүрдээ өөрийнхөө аварсан еврейчүүдээс тусламж авч байсан юм байна лээ.Тэр тухай манай сонин хэвлэлд хангалттай гарч байсан тул орхиод харин дайны жилүүдэд түүний нарийн бичгийн дарга байсан еврей бүсгүй Mimi Reinhardt ийн тухай жижиг мэдээ оруулья.Тэр саяхан болтол Нью Иорк хотод амьдарч байгаад 92 настайдаа Изриальд нүүн ирж иргэн нь болж байгаа юм байна.Тэрээр уг кинонд гардаг еврейчүүдийн бүртгэл хийхэд гар бие оролцож байсан бөгөөд Оскар Шендлерийн хүсэлтээр 1945 он дуустал түүний нарийн бичгээр ажилласан байна.Тэрээр ганц хүүтэй бөгөөд тэр нь 1970 аад сүүлээр Изриаль улсын иргэн болсон аж.Дашрамд хэлэхэд дайны үеэр гестапын яргалалаас еврейчүүдийн амийг аварч байсан хүмүүс нилээд хэд байдаг бөгөөд саяхан оллоо.мн дээр Литвад консулаар ажиллаж байхдаа олон мянган еврейчүүдийг Германы баривчилгаанаас зугтах боломж олгож амь насаараа дэнчин тавьж байсан Сугира хэмээх японы тухай гарсан байна лээ.Хамгийн алдартай нь Вулленбэрг Шендлер Сугира нар боловч тэдэн шиг олон хүний тухай баримт байдаг юм байна лээ.Изриаль эдгээр улсуудыг одоо хүндэтгэн дурсаж хүндэт иргэнээ болгосон жишээ олон бий.

No comments:
Post a Comment