Монголын түүхийн онцгой үйл явдлуудыг гэрэл зургийн хальсанд буулгасан нь тийм олон бишээ.Мэдээж тэр үейин нөхцөл байдал тийм байсан биз.Тухайн үейин үлдэж хоцорсон ихэнх зургуудыг Хүрээнд амьдарч байсан гадаадынхан Оросын шинжилгээний ангид байсан хүмүүс их бага хугацаагаар дайран өнгөрч байсан Америк Европынхан авч үлдээсэн байдаг.Харин оросын нөлөө мэдэгдэхүйц нэмэгдсэн 21 оноос хойш түүхийн гэрч болсон баримтууд нилээн их байдаг юм байна лээ.Одоо үндэсний түүхийн сан хөмрөгт байгаа шарлаж хуучирсан зургууд их олон зүйлийг өгүүлдэг юм. Зураг гэдэг бол хүн өөрийнхөөрөө мэдрэхүйгээрээ ойлгож тунгаах маш том боломж, ямарч тайлбараас илүү сэтгэгдэл үзсэн хүнд өгдөг учраас илүү амттай . Тийм учраас аль болох зурагжуулсан мэдээлэл оруулах сонирхол их байнаа.Баабарын Нүүдэл Суудал номыг уншиж байхдаа түүнд гарч байсан үйл явдлууд түүхэн хүмүүсийн зураг байсан бол илүү гоё байсан даа гэж боддог байлаа.Бодвол ямар нэг шалтгаан байсан биз.Харин блогтой Баабарын Нүүдэл Суудалтай холбоотой өөрөөр хэлбэл Монголын түүхийн зурган баримтыг Баабарын номын тайлбартайгаар оруулж байхаар шийдлээ.Энэ удаа Монголын шинэ үейин түүхэнд бас нэг тод мөрөө үлдээсэн 1924 оны Улсын анхдугаар хурлын төлөөлөгчдийн нэг зургыг орууллаа.Энэ анхдугаар хурал нь монгол улсын анхны үндсэн хуулийг баталж төрийн зохион байгуулалтыг мөрдүүлж нийгмийн чиг баримжааг хуульчилсанаараа онцгой ач холбогдолтой юм
....Улсын анхдугаар хурлыг 1924 оны 11 р сард Улаанбаатар хотноо зохион байгуулав.Хурлын үндсэн зорилго нь шинэ үндсэн хуулийг "ард түмний төлөөлөгчөөр" батлуулах ба энэ хуулийнхаа дагуу төрийн шинэ аппратыг бүрдүүлэх явдал байлаа.Урьд нь аймгуудын анхдугаар хурлыг зарлаж дундаас нь сонгуулсан нэртэй нийт 77 хүн олж ирэн хуралд суулгасны 71 нь чухам тэр үеэс модонд орсон "язгуур угсаагүй харц ядуу ардууд" байлаа.Төлөөлөгчдөд шинэ үндсэн хуулийг нь 11 р сарын 24,25 уншиж сонсголоо.Хүмүүс янз янзын ю сонирхон асууж байв.Уншихыг нь нь Цэрэндорж гүйцэтгэж гол төлөв Ринчено тайлбарлав.Богдын хойд дүрийг тодруулах эсэх,Нийслэл хүрээний нэрийг солих эсэх,хойшид жасын малаас татвар авах эсэх,далбаан дээр байгаа соёмбо үсэг ямар учиртай тухай зэрэг зүйлийг төлөөлөгчид сонирхон асууж дарга нарын тайлбарласны дагуу тус тусдаа дажгүй ойлголттой болж авсаны дараа шинэ Үндсэн хуулийг гар өргөн баталжээ.Ийнхүү Монгол улс бүгд найрамдах засагтай болсон ба албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээжээ....Дашрамд өгүүлэхэд энэ хурлаас Пэлжидийн Гэндэн хэмээх нэгэн ард Ерөнхий сайд Цэрэндоржид тоогдон төрийн албанд дэвшин сүүлд Ерөнхий сайд болсон билээ

2 comments:
Саяхныг болтол монголын түүхийн зурагнуудтай сайт ажиллаж бсан. Хаягыг нь мартчиж. Одоо харин ажиллахаа болисон. ТВ9 ийн цаг агаарын мэдээний дундуур яваад бсан монголын 20-р зууны эхэн үеийн зурагнууд тэр сайтан дээр бсан юм шиг бган.
Одоо хүүхдүүд түүхийн энэ үейин талаар мэдээлэл их хомс юм байна лээ.Би бол сонирхлоороо л бичээд байгаа юм.Бадка чи тэр сайтыг санавал хэлээрэй
Post a Comment