
Энэ эмээг Mary Athay гэдэг бөгөөд Английн дайчин хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг гэж хэлж болно.Учир нь саяхан 64 настайдаа каратегийн хар бүс авсан юм.Түүний насан дээр эмэгтэйчүүл бинго тоглосон шиг л байдаг бол харин тэрээр каратегийн хүнд элемэнтүүд болох 2 инчийн мод өшиглөж хагалах дээврийн хавтан хугалах зэргийг торох юмгүй хийж байна.Супер эмээ маань каратег 2002 оноос эхлэн сонирхон хичээллэсэн бөгөөд тухайн үедээ явж байсан аэрбекийн хичээлээсээ уйдаж түүнийг сонгосон нь ийм амжилтанд хүргэсэн байна.Тэр хэзээ ч ямар нэгэн бүс авья гэж бодож байгаагүй ч ийм амжилт олсондоо их баяртай байгаа юм.Тэгэхлээр нас бол спортоор хичээлэхэд садаа болдоггүйг энэ эмээ харуулж байна.Түүний хичээллэдэг каратегийн клубын гишүүдийн дундаж нас 25 орчим гэнэ.Манай УЙХ ийн гишүүн С.Оюун саяхан бас Японы каратегийн холбооноос хар бүс авсан гэж сонссон.Бас л сонирхолтой дайчин эмэгтэй шүү.

1 comment:
Post a Comment