Thursday, December 13, 2007

Амьдралын төөрөг гэж...

Амьдралын зураг төөрөг гэдэг цаанаасаа байдаг гэж нэг үг байдаг даа.Хэдэн жилийн англи хэл үзэж байхдаа нэг номноос нэг жижигхэн өгүүллэг олж орчуулж байсан .Одоо зарим нэр усыг нь санадаггүй.Утга санаа нь ерөнхийдөө иймэрхүү байсан юм.Нэгэн ажилч хичээнгүй нэгэн баян айлд зарцлагдан амьдардаг байж гэнэ.Ажилдаа үнэнч нэгэн байсан учир эзэн нь зарцдаа хайртай байж гэнэ.Нэгэн өдөр нөгөө зарц зах уруу явж ээлжит хүнсээ авах гээд явж байтал нэгэн хар хувцастай хүн түүнийг их гайхан ширтээд байсныг мань хүн анзаарч л дээ.Гэнэт түүний нуруугаар хүйт даагаад явсан бөгөөд тэр хар хувцастай хүн үхлийн элч болохыг зөнгөөрөө мэдэрч гэнэ.Мань зарц маш их айн сандарч эзнийдээ яаран эргэн ирж гэнэ.Тэгээд болсон явдлыг яриад намайг энэ хотод байвал үхэл авч явах юм шиг байна .Тэгэхлээр хурдан эндээс явах хэрэгтэй байна гээд Багдад хотод байдаг төрсөн гэрлүүгээ яаран явсан гэнэ.Эзэн зарцыг нь тэгтлээ айлгасан хар хувцастай хүнтэй очиж уулзаад түүний зарц өөрөөс болоод явсаныг хэлээд учирыг асууж гэнэ.Тэгсэн нөгөө элч түүний нэрийг асуугаад хаашаа явсаныг нь тодруулаад хариу хэлж байна гэнэ.Энэ хүн өнөө шөнө үхэх ёстой .Би түүнийг Багдад хотод байхад нь учрах ёстой байлаа .Харин түүнийг энд явж байхаар нь би их гайхаад байсан юм гэж хариулжээ.Ингээд тэр эр хувь төөргөөрөө явж байсан нь тэр юм байна л даа.Нэг иймэрхүү утга санаатай өгүүллэг байсан юм.Бурханы зургаар гэж манайхан ярьдаг юмс ч сонин шүү.Бодит амьдрал дээр сонин гайхалтай жишээ олон байдаг .Саяхан нэг иймэрхүү сэдвээр бичигдсэн англи ном авсан юм.Хүмүүс сонирхвол ганц нэгээс нь блогтоо тавьнаа.

No comments: