Monday, December 3, 2007
Интернэтийн хэрэглээний талаар..
З.Энх болд гишүүн шиг зорьсон зорилготой .Тодорхой асуудал шийдүүлж чаддаг гишүүд их хуралд байдаг бол нөгөө "Анхны алхам " кино дээр буриад өвгөний хэлдэг шиг "манай улс тэр хапитализм гээчийг шини байгуулчихмаар " байна шүү.Тэр хоёр тэр бум төгрөг удахгүй үр шимээ өгөөд түмний үрс гадаадад биш эх орондоо хөдөлмөрөө үнэлүүлдэг цаг удахгүй байхаа.(Энэ 2 тэрбүм төгрөгийг Монголд улсад аут.соурингийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ,мэдээлэлийн технологын чиглэлээр суралцах оюутан сурагчдын англи хэлний сургалтанд зориулж 2008-2009 оны төсөвт суулгаж өгсөн байна лээ)Уг нь 4 тэр бум байсан юм байна лээ .Нөгөө жалга довын үзэлтэй популистууд нь 10 гэхээр 5 гэдэг 4 гэхээр 2 болгодог зангаараа танасан бололтой.Харин энэ далимд хэлэхэд интернэтийн хэрэглээ Монголд үнэхээр санаанд хүрэхгүй байна аа.Гол нь хүмүүст энэ талын сургалт сурталчилгаа хиймээр байна.Та нар уншсан байлгүй .Саяхан "оллоо "дээр нэг мэдээлэл байсан .Гаальд ажилладаг нэг залуу комьпютерийн хэрэглээний талаар ном бичээд хэвлүүлж байгаа юм байна.Тэгээд тэр тухайгаа ярьж байна л даа.Түүний нэг найз нь комьпютерийн хэрэглээний талаар оюутнууд дунд судалгаа явуулсан чинь манай дээд сургууль төгссөн оюутнуудын 60-70% нь дөнгөж л мэйл бичих чатлах хэмжээний зарим нь бүр байхгүй байна гэнэ.Арай ч дээ үгүй баймаар юм.Энэ худлаа байлгүй л гэж бодож байна даа.Хэрвээ үнэхээр тийм бол юм бодох болсон байхаа.Миний бодлоор телевизээр комьпютерийн хэрэглээний талаар тогтмол цагт хичээл заагаад байвал хүмүүс хурдан хүрэх болов уу.Хүн амьтнаас асуухаасаа санаа зовдог бас заагаад байх хүн байхгүй хүмүүст бол их хүрнэ дээ.Тэгээд ч манайд ерөнхий боловсролын хичээл зурагтаар зааж байсан туршлага байгаа ш дээ.Бас нөгөө боловсролын телевиз байгуулна гээд байсан юу болсон юм бол.Гар утас барьчихаад түүнийхээ функцүүдийг ажиллуулж мэддэггүй хүмүүс зөндөө байдаг ш дээ .Тэрүүнтэй адилхан хэрэгтэй гэж ойлгоод гэртээ комьпютер аваад тавьчихсан хүмүүс зөндөө л байдаг юм байна лээ.Тэгээд тэрийгээ нетэд холбуулж ажиллууллах талаар ойлголт сул байгаа хүмүүст телевизээр заагаад эхэлвэл шал өөр болоод ирнэ дээ.Энэ талаар манай хувийн ба хувьсгалын телевизүүд санаачлага гаргавал үзэх дэмжих хүмүүс гарах байлгүйдээ.Гол нь сэтгэл л хэрэгтэйдээ.
Subscribe to:
Post Comments (Atom)

2 comments:
tech-ee gadnaas avdag bogood bas irgediin ihenh ni yaduu baigaagaas bolood alban baiguullaga, ail bolgon internettei bolohod asuudal uuseed baigaa baih. uul ni ch interneteer uilchluuleh bolomj orgosood baigaa tal baih shig bainaa.
er ni zaluu huuhduud ovoo boltson haragdaj baina. ene blog mloguudaas harahad. yamar ch gesen hailtaa hiigeed, heregtei humuusteigee contactlaad, heregtei medeellee avaad baih tal deeree bol gaigui bolood l baigaa baih. internet banking ene ter bas baidag l bolj baigaam baina. bas ch devshil shuu. ovoo emee nariigaa l harin internet heregle ene ter gej shahalgui shig baga shig zovooj baigaad nud aniulah heregtei baih. ta oilgodoggui, heregleh shaardlagagui bulgiinhen gej gadaadad ch ih baidag l yum shig baina daa.
internet-g hergiig ni gargah humuus ni mash sain heregleed surchihval zugeer, yalanguya oyutan zaluus. surguuliin orching saijruulj, ondor hurdtai internet buhii laboratory-toi bolgohod togsogchid ni bas huvi nemree oruulj ehelbel zugeer yum uu. tegehgui bol ulsiin surguuliud lav yaduu heveeree l baih shig bn. tolbor nemchih sanaatai uzeed l, busad ni tolchihgui sanaatai uzeed l hehe.
yamar ch gesen shiidel bol baigaa daa. teriig l erelhiiltsgeeye.
australia-d bol jishee ni sariin 30$-r geriinhee Internet-n heregtseeg hangachihaj l baina. manaih neleen ondor heregleetei l dee. mgl-d bgaa ahiinh maani wireless-d sariin 60$ tolj bgaa gesen. tsalin saitai ajil hiideg tuldaa l bolgoj baigaa baih. bid chini end olon arav dahin ih avch baij sariin 30-iigaa bas ondor tolj bna geed l yavaad baidgiinshd
Дэлгэрэнгүй сэтгэгдэл бичсэнд баярлалаа.Үнийн хувьд үнэхээр тийм байгаа шүү.Санал нийлж байна.Одоо засаг төр нэг юм бодож байгаа байлгүйдээ.Бас нөгөө талдаа Австралд л тийм үнэтэй байхад манайд хямдрах ирээдүй бүрхэг л байна шүү.Японд харин хямд гэж сонссон ..
Post a Comment