1987 оны нэгэн өдөр Сессна 172B загварын спортын онгоц жолоодсон баруун Германы нэгэн залуу Улаан Талбай дээр газардаж тухайн үедээ нилээн шуугиан тарьж байсныг тэр үейинхэн сайн санаж байгаа байхаа.Мэдээлэл хаалттай байдаг тэр үейин сонин хэвлэлээр нилээн сайн шуугиж байсныг бодоход онцгой ач холбогдол өгч байсан байх гэж одоо бодож байна.Учир нь хүйтэн дайны үе байсан, барууныхныг дайснаа гэж үздэг мөн хил хамгаалалт одоогийнхоос хавьгүй илүү хяналттай байсан тэр үед ЗХУ ын зүрх болсон Улаанталбайд ямар ч зөвшөөрөлгүй хил нэвтэрч бас агаарын довтолгооноос хамгаалах системийн хаагуур нь гараад ирсэн нь ойлгомжгүй тэр онгоцны асуудал анхаарал татахаас аргагүй байлаа.Энэ зориг зүрхтэй эрийг Матиус Руст гэдэг бөгөөд тэр үедээ тэрээр 19 настай байсан юм.Тэрээр эхлээд Хамбургээс нисээд Стогольмын чиглэлд нисэж байхдаа Финнын агаарын бүсэд орж ирсэн байна.Тэгээд Балтын орнуудын чиглэн нисэж байгаад эргээд шууд Зөвлөлтийн агаарын хилийг зөрчин шууд ниссээр Улаанталбайд газардсан нь энэ юм.Энэ өдөр 5 р сарын 28 ний өдөр байсан бөгөөд талбай дээр буусан түүнийг тойрон бичсэн улсуудын дэргэдээс тусгай албаныхан баривчлан авч явжээ.Мэдээж түүнд улсын агаарын хилийг зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлсэн байна.Тухайн үед Горбачевын засгийн газар энэ явдлын дагуу үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэж агаараас эсэргүйцэн хамгаалах хүчний командлагч орлогч зэрэг албан тушаалтнуудыг огцруулж түүний хоморгонд 2000 гаруй генерал офицерүүд ажлаасаа халагдаж байжээ. Энэ явдал престройкаг эсэргүйцэж байсан армийн дээд тушаалын офицерүүдийн дургүйцлийг хүргэж 1991 оны төрийн эргэлт хийсэн армийнханд нөлөөлсөн гэдэг.М.Рустын шүүх хурал 1987 оны 9 сарын 2 нд болж түүнд 4 жилийн хорих ял оноосон юм.Тэрээр 432 хоног шоронд хоригдсоны эцэст 1988оны 8 р сарын 3 нд суллагдаж эх орондоо буцсан юм.Нэг иймэрхүү хэрэг болж байсныг одоо зарим нь бараг мартаж байгаа болов уу гээд сонирхуулах үүднээс блогтоо орууллаа.
Friday, December 14, 2007
УлаанТалбайд газардаж шуугиан тарьсан онгоц.

Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment